Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
”Үндэсний цом” тэмцээн Эрдэнэтэд болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Үндэсний цом" тэмцээнийг ирэх сарын 16-24-нд Орхон аймагт зохиохоор болжээ.

"Үндэсний цом" тэмцээнийг хүлээх авах боломжтой, өөрийн гэсэн талбайтай хэд хэдэн аймгаас "Хүрхрээ үндэсний лиг"-ийн тоглолтуудыг зохион байгуулдаг Орхон аймаг нутагтаа зохиох эрхийг авсан нь энэ юм байна. "Үндэсний цом" тэмцээн өнгөрсөн жил анх удаа хөдөө орон нутагт тэр дундаа Сүхбаатар аймгийн Баруун урт хотноо бүтэн явагдсан бол энэ удаад Эрдэнэт хотод, 21 аймгийн аваргыг шалгаруулах нь.

Тэмцээнд "Хүрхрээ үндэсний лиг"-ийн тоглогч оролцох боломжгүй бөгөөд бусад тэмцээнд оролцдог тоглогчид клубийнхээ зөвшөөрлөөр, аймгийнхаа харъяаллыг шалгуулж, нутаг орныхоо шигшээ багт хүчин зүтгэх боломжтойг МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах комисоос мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан