Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо. Шилдэгт шалгарсан 16 харваачаас энэ жилийн наадмын сурын харвааны түрүүг тодруулсан юм. Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 37сум онож түрүүлсэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Хил хамгаалах ерөнхий газрын 208 дугаар анги, “Хилчин” спорт хороо, “Есүйнхэй мэргэн” клубын харваач Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндонд Монгол Улсын “Даян мэргэн” цол, эмэгтэй харваачдаас 40 сумнаас 34 сум онож түрүүлсэн Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 284 дүгээр анги, “ЖЕМ интернэйшнл” ХХК-ийн харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн БатбаярынБаярчимэгтМонгол Улсын “Мэргэн” цололгов.

Түүнчлэн Үндэсний их баяр баяр наадмын хүүхдийн сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” багийн харваач Х.Цогтбаяр, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 10а ангийн сурагч А.Даваадулам нар түрүүлсэн юм. Энэ жилийн хүүхдийн сурын харваанд 120, балчир насны ангилалд 20 харваач цэц мэргэнээ сорьжээ. Хүүхдийн сурын харвааны хөвгүүдийн ангилалд Баян-Өлгийн аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” багийн харваач Хорлоогийн Цогтбаяр 32 сумнаас 30 онож түрүүлсэн бол охидоос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 10а ангийн сурагч Амартүвшингийн Даваадулам мөн 30 онож, улсын наадамд түрүүлсэн байна. Мөн балчир насны хөвгүүдийн ангилалд Б.Маргад-Эрдэнэ, охидоос Г.Нандинхишиг нар бусдаасаа цэц мэргэнээрээ шалгарчээ. Тэд 5-8 насны харваачид бөгөөд 12-32 метрийн зайд 22 сум тавьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан