Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Азийн 5 орны уулчдаас Монголын уулчид л Пик Ленин оргилд хүрчээ

Уулын спортын ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар тун саяхан    Памирын нурууны Пик Ленин (7134м) оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулаад байна.

Уг авиралт нь Киргиз улсын уулчдын холбооноос туршлагатай уулчдын дунд зохион байгуулсан Mountain Spirit 2017 цугларалт юм. Авиралтад  Хонгконг, Япон, Тайван, Иран, Монгол гэсэн Азийн  таван орны  11 уулчин оролцсон байна.

  Цугларалтад оролцсон 11 уулчнаас ердөө хоёр  уулчин оргилд гарсан нь манай улсын уулчид байжээ. Бусад нь оргилд гарч чадаагүй гэсэн үг.

Mountain Spirit цугларалтын хүрээнд нэгдсэн авиралт хийгдээгүй, урьдаар бэлдэж зам тавиагүй бөгөөд зөвхөн үндсэн отог дээр хүргэж, уулчдыг байрлуулах асуудлыг нь шийдвэрлэсэн байна.

 Уулчдыг  Монголын уулчдын үндэсний холбоо, “Сутайн бор” клуб, “Жигүүр” ХХК зэрэг олон байгууллага дэмжиж ажиллажээ.

Уулын спортын ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар нь Завхан аймгийн “Уулсын оргил өөд” клубын уулчид  юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан