Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Төгрөгийн ханш суларч байгаа нь айл өрхийн амьдралд нөлөөлөөгүй гэв
Өрхийн орлого нэмэгдсэн болохоор валютын ханшийн өсөлт ард түмний амьдралд  нөлөөлөөгүй гэв үү. Үндэсний статистикийн хороо ээлжит мэдээллээ хийхдээ өрхийн орлого нэмэгдэж байгааг баяртайгаар зарлав. Тэднийхээр бол Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4      мянган төгрөг болж өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь   нөлөөлсөн гэжээ.

Уг нь МАН-ынхан 2017 онд цалин, тэтгэврийг нэмж чадахгүй гэдгээ баяр ёслолын байдалтай зарласан атал, эрх баригчид, Засгийн газраас өөр хэн, ямар буянтан хаанаас бууж ирээд цалин  тэтгэврийг ингэж нэмчихсэнийг Үндэсний статистикийн хорооныхон мэдээлсэнгүй,  тодорхойгүй байна.
Нөгөө талаар Засгийн газар долоон төрлийн татвар нэмчихээд байгаа нь айл өрхийн амьдралд бас л нөлөөлөөгүй гэж үзэж байгаа бололтой.

Дээр нь төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдхүүний үнэ өсч  байгаа нь нэгэнт цалин тэтгэвэр нь нэмэгдээд мөнгөөр бялхаж байгаа айл өрхийн амьдралд  нөлөөлөөөгүй гэнэ. Өнгөрсөн жилийн өдийд 2350 байсан ам.долларын ханш өнөөдөр 2450 болсон нь юу ч биш бололтой.
0 Сэтгэгдэл
Статистикийн үнэн зөв мэдээлэл өгч байгаачээ.Хэдэн хүн цээжний пангаар л гөрөөд байх шиг байгаа юм.
Хамгийн их уншсан