Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ЛОНДОН АЮУЛГҮЙ ХОТ БАЙЖ ЧАДАХ УУ
Дэлхийн нийт долоон тэрбум хүний 18 хувь нь өдөрт заавал нэг удаа, тэгэхдээ 2-3 цагаас багагүй хугацааг интернэтэд холбогдож, шинэ мэдээ мэдээлэл уншихад зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Бид энэ ертөнцөд “Болгарт дэлбэрэлт болжээ. Египетэд жуулчид барьцаалагдлаа. Мексикт олон хүний амь эрсэдлээ. Олимпын аюулгүй байдал алдагдахад хүрэв” гэх мэт мэдээ хамгийн их байгааг харж болно. Хамгийн сүүлийн мэдээ гэхэд л, Болгар улсад автобусанд тэсрэх бөмбөг дэлбэлснээс болж, найман жуулчин амь үрэгдэж, 12 хүн бэртлээ. Ийм байхад хэн аялал хийхийг хүсэх вэ гэсэн асуултыг удахгүй болох “Лондон-2012” олимпын зохион байгуулагчдад тавьж байна. Энэ долоо хоногийн сүүлээр эхлэх наадамтай холбоотойгоор жуулчдын аюулгүй байдлыг өндөр төвшинд хамгаалахаар бэлтгээд байгаа гэсэн таамаглал байгаа ч ерөнхий зохион байгуулагчдын зүгээс энэ талын асуудлыг нууцалсаар байгаа. Тэд албан ёсоор Олимпын нээлт болохоос хоёр хоногийн өмнө олон нийтэд энэ талаар албан ёсоор мэдэгдэх юм.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын дээд танхимаас дэлхийн аюулгүй байдлын асуудлаар хуралдав. Энэ үеэр алан хядагчдын ээлжит дайралт аль улсыг чиглэж буй талаар хийсэн урьдчилсан таамаглалаа танилцуулжээ. Үүнд, сүүлийн жилүүдэд жуулчдын тоо ихэсч байгаа Европын Болгар, Хорват, Норвеги, Польш, Ази тивийн Сингапур, Макао, Малайз, Ойрхи Дорнодын Оман, Турк, Сири зэрэг улсыг бай болгон сонгож, тэдний хамгийн их цугладаг үзвэр үйлчилгээний төвүүд, томоохон зочид буудал, сургууль, кафе, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газрыг сонгосон байх өндөр магадлалтай гэнэ. Гэсэн ч энэ байдлыг үл харгалзан Лондон хотыг зорих жуулчдын тоо нэмэгдсээр...Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилтэй харьцуулахад, Лондонг зорьдог жуулчдын тоо даруй 260 гаруй мянгаар нэмэгдэж, 500 мянгад хүрээд байна. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар дээр дурьдсан улсад жуулчдын тоо өмнөх сартай харьцуулахад 25 хувиар нэмэгдсэн судалгаа байна. “Сүүлийн хэдэн жилийн ажиглалтаас үзэхэд, жуулчдын хамгийн цугладаг 5-8 дугаар сард байгалийн гамшиг болох магадлал маш өндөр байгаа учраас эрсдлийн менежментийг сайтар тооцоолж явах хэрэгтэй” хэмээн НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Сандра Карвао олон нийтийн цахим хуудсанд зориулсан ил захидалдаа дурьдсан юм. 2000 онд Австралийн Сидней хотод зохион байгуулагдсан Олимп зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд оролцож байгаа тамирчдын улстай нь заасан хугацаанд эрсдлийн болон хариуцлагын гэрээ хийж байсан удаатай. Ямартай ч, спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг энэ ертөнцийн хамгийн нүсэр наадмын үеэр элдэв гадны оролдлогогүй байгаасай хэмээн хүсч буйгаа олон хүн твиттэр, фейсбүүкдээ илэрхийлээд байна.
Дэлхийн нийт долоон тэрбум хүний 18 хувь нь өдөрт заавал нэг удаа, тэгэхдээ 2-3 цагаас багагүй хугацааг интернэтэд холбогдож, шинэ мэдээ мэдээлэл уншихад зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Бид энэ ертөнцөд “Болгарт дэлбэрэлт болжээ. Египетэд жуулчид барьцаалагдлаа. Мексикт олон хүний амь эрсэдлээ. Олимпын аюулгүй байдал алдагдахад хүрэв” гэх мэт мэдээ хамгийн их байгааг харж болно. Хамгийн сүүлийн мэдээ гэхэд л, Болгар улсад автобусанд тэсрэх бөмбөг дэлбэлснээс болж, найман жуулчин амь үрэгдэж, 12 хүн бэртлээ. Ийм байхад хэн аялал хийхийг хүсэх вэ гэсэн асуултыг удахгүй болох “Лондон-2012” олимпын зохион байгуулагчдад тавьж байна. Энэ долоо хоногийн сүүлээр эхлэх наадамтай холбоотойгоор жуулчдын аюулгүй байдлыг өндөр төвшинд хамгаалахаар бэлтгээд байгаа гэсэн таамаглал байгаа ч ерөнхий зохион байгуулагчдын зүгээс энэ талын асуудлыг нууцалсаар байгаа. Тэд албан ёсоор Олимпын нээлт болохоос хоёр хоногийн өмнө олон нийтэд энэ талаар албан ёсоор мэдэгдэх юм.Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын дээд танхимаас дэлхийн аюулгүй байдлын асуудлаар хуралдав. Энэ үеэр алан хядагчдын ээлжит дайралт аль улсыг чиглэж буй талаар хийсэн урьдчилсан таамаглалаа танилцуулжээ. Үүнд, сүүлийн жилүүдэд жуулчдын тоо ихэсч байгаа Европын Болгар, Хорват, Норвеги, Польш, Ази тивийн Сингапур, Макао, Малайз, Ойрхи Дорнодын Оман, Турк, Сири зэрэг улсыг бай болгон сонгож, тэдний хамгийн их цугладаг үзвэр үйлчилгээний төвүүд, томоохон зочид буудал, сургууль, кафе, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газрыг сонгосон байх өндөр магадлалтай гэнэ. Гэсэн ч энэ байдлыг үл харгалзан Лондон хотыг зорих жуулчдын тоо нэмэгдсээр...Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилтэй харьцуулахад, Лондонг зорьдог жуулчдын тоо даруй 260 гаруй мянгаар нэмэгдэж, 500 мянгад хүрээд байна. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар дээр дурьдсан улсад жуулчдын тоо өмнөх сартай харьцуулахад 25 хувиар нэмэгдсэн судалгаа байна. “Сүүлийн хэдэн жилийн ажиглалтаас үзэхэд, жуулчдын хамгийн цугладаг 5-8 дугаар сард байгалийн гамшиг болох магадлал маш өндөр байгаа учраас эрсдлийн менежментийг сайтар тооцоолж явах хэрэгтэй” хэмээн НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Сандра Карвао олон нийтийн цахим хуудсанд зориулсан ил захидалдаа дурьдсан юм. 2000 онд Австралийн Сидней хотод зохион байгуулагдсан Олимп зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд оролцож байгаа тамирчдын улстай нь заасан хугацаанд эрсдлийн болон хариуцлагын гэрээ хийж байсан удаатай. Ямартай ч, спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг энэ ертөнцийн хамгийн нүсэр наадмын үеэр элдэв гадны оролдлогогүй байгаасай хэмээн хүсч буйгаа олон хүн твиттэр, фейсбүүкдээ илэрхийлээд байна.
0 Сэтгэгдэл



















