Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
П.Орхон дэлхийн аварга боллоо

“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ П.Орхон дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.


Эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0, Шведийн Хенна Йоханссоныг 6:2, Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялж хагас шигшээд шалгаран олимпын наадмын хошой хүрэл медальт Колумбийн Жаклин Кастильог  13:0 -ээр буюу оноогоор ялснаар шигшээ барилдаанд шалгарсан.

П.Орхон алтан медалийн төлөө ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачтай барилдан 6:3 яллаа.

Тэрбээр Монголын эмэгтэй шигшээ багийн гурав дахь дэлхийн аварга болж байгаа юм. Өмнө С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нар дэлхийн аваргын алтан медаль авсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан