Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ирэх оноос хадгаламжаа алтанд хөрвүүлж болно
Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах татвар буюу рояалти нь 2.5 хувь болсон. Үүнээс хойш алт тушаалт эрс нэмэгдж байна. Төв банк энэ оны эхний найман сард 12.2 тонн алт худалдан авчээ. Зөвхөн наймдугаар сард л гэхэд 3.2 тонн гаруй алт худалдан авсан дүн гарав. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 250 кг-аар нэмэгдсэн үзүүлэлт. Жишээ нь Монголбанк өнгөрсөн онд 18 тонн алт авсан. Энэ жил 19-20 тонн болох төлөв байгаа юм.  Одоогоор 80 гаруй компани, 200 гаруй иргэн төв банкинд алт тушаах эрхийн бичиг аваад байна.

Алтанд ногдуулах татвар өндөр байх үед хууль бусаар хил давуулах оролдлого нэлээд гарч байлаа. Өнөөдөр татвар нь буурсан ч хууль бус наймаа тасраагүй бололтой. Тухайлбал, сүүлийн ижлүүдэд хилээр хууль бусаар гаргах гээд хураагдсан 50 кг алтыг Монголбанк хүлээн авсан байна.

Хадгаламж, хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хэрэгсэл бол алт гэдэг. Тэгвэл ирэх оноос иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкнаас алт худалдан авах, хадгаламжаа алтанд хөрвүүлэх боломж нээгдэх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан