Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Номадик Хайкинг” клубын нэрэмжит гүйлтийн арга хэмжээ боллоо

Сан Францискогийн Бэй Аэриагийн “Номадик Хайкинг” клубын гурав дах жилдээ зохион байгуулж буй гүйлтийн тэмцээн энэ оны есдүгээр сарын 9-ны өдөр Волнат Крик хотноо амжилттай болж өндөрлөлөө.

АНУ-ын баруун эрэгт болж өнгөрсөн энэхүү тэмцээнд монгол болон гадаадын 100 гаруй иргэд оролцов. Тус клуб нь байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр гүйлтийн тэмцээнийг Ерөнхий Консулын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй ажээ.

Эрүүл амьдралын хэвшилд хамтран суралцах, найз нөхдийнхөө хүрээг тэлэх энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Номадик Хайкинг” клубын хамт олон, оролцсон хүмүүст Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал талархал илэрхийлж эрэгтэй түрүү байрыг эзэлсэн холимог тулааны тамирчин Н.Отгонбаатар, эмэгтэй  түрүү байрыг эзэлсэн Nomadic аялагч Т.Саруулдарь нарт  шагнал гардуулав.

Б.Баярмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан