Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН ӨДРИЙГ УЛС ДАЯАР ТЭМДЭГЛЭНЭ


НҮБ-ын ЮНЕСКО-гийн 2015 оны Ерөнхий Ассамблейн чуулганы тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрийг "Олон улсын оюутны спортын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү санаачилгыг Олон улсын оюутны спортын холбоо дэмжин, гишүүн холбоод, Засгийн газрын байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагуудтай хамтран өнгөрсөн жилээс энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ.
Өнгөрсөн жил Монголын оюутны спортын холбоо Азийн оюутны спортын холбоотой хамтран Улаанбаатар хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгвэл энэ жилээс эхлээд тус өдрийг Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд их, дээд сургуулийг хамруулан зохион байгуулахаар болсон байна.
Энэ хүрээнд спортын алдартнуудын уулзалт, семинар, спортын нөхөрсөг тэмцээн болохоос гадна Ховд их сургууль дээр орон нутгийн их, дээд сургуулиудын “Универсиад” наадам зохион байгуулахаар төлөвлөжээ.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан