Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хадгаламж өсч 9 их наяд төгрөгт хүрчээ
Монголын банкны холбооноос гаргадаг Арилжааны банкуудын нөхцөл байдлын ээлжит тайлан гарчээ. Уг тайланд дурдаснаар банкны салбарын нийт хөрөнгө оны эхнээс 1.5 хувиар өсч, 25.7 их наяд төгрөгт хүрээд байна. Төгрөгийн харилцах хадгаламж эхний хагаст 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь активийн өсөлтөд голлон нөлөөлжээ.
Иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж есөн их наяд төгрөгт хүрэв. Энэ нь хадгаламж улсын төсөвөөс даруй гурван их наяд төгрөгөөр илүү үзүүлэлт гэж хэлж болох юм. Харин харилцах дансны үлдэгдэл 12 их наяд төгрөг давлаа.
Валютын харилцах хадгаламж 1.6 тэрбум ам доллар болжээ. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 265 сая ам.доллараар буурсан үзүүлэлт. Иймд эдийн засаг дахь долларжих үзэгдэл буурсан гэсэн үг юм. Судлаачдын үзэж буйгаар харилцах хадгаламжийн долларжих үзэгдэл 29.8 хувьтай гараад байна.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд арилжааны банкууд зээлээ хумиад байгаа. Иймд нийт зээлийн хэмжээ төдийлөн өсөөгүй аж. Банкуудын олгосон нийт зээл одоогоор 12.6 их наяд төгрөг байна.
Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээс 18.2 хувиар өндөр гарлаа. Зээл олголт хумигдсан явдал нь банкуудын өөрийн хөрөнгийн үзүүлэлт нэмэгдэхэд нөлөөлжээ.
Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн онд өсч ирсэн. Тухайлбал, сүүлийн хоёр улиралд чанаргүй зээлийн хэмжээ 9.1 хувь болж өслөө. Ингээд чанаргүй зээл 1.1 их наяд төгрөгт хүрэв. Энэ нь анхаарал татах асуудал бөгөөд чанаргүй зээлийн хэмжээг бууруулах арга хэмжээг төв банк болон арилжааны банкууд яаралтай авах хэрэгтэйг сануулж буй явдал юм.
Уг тайлангаас харвал банкууд 30.0 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Энэ ашиг нь банкуудын өөрийн хөрөнгийг 6.2 хувиар өсгөөд байна. Судлаачдын үзэж буйгаар төв банкны бодлогын хүү өндөр байсан нь банкуудын ашигт ажиллагаа нэмэгдэхэд нөлөөлсөн аж.
Монголын банкны холбооноос гаргадаг Арилжааны банкуудын нөхцөл байдлын ээлжит тайлан гарчээ. Уг тайланд дурдаснаар банкны салбарын нийт хөрөнгө оны эхнээс 1.5 хувиар өсч, 25.7 их наяд төгрөгт хүрээд байна. Төгрөгийн харилцах хадгаламж эхний хагаст 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь активийн өсөлтөд голлон нөлөөлжээ. Иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж есөн их наяд төгрөгт хүрэв. Энэ нь хадгаламж улсын төсөвөөс даруй гурван их наяд төгрөгөөр илүү үзүүлэлт гэж хэлж болох юм. Харин харилцах дансны үлдэгдэл 12 их наяд төгрөг давлаа.

0 Сэтгэгдэл