Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шилдэг тамирчны шагналыг 22-нд гардуулна
Монголын үндэсний олимпын хороо сар бүр шилдэг тамирчин шалгаруулж урамшуулахаар болж өнгөрсөн сард уралдаан, тэмцээнд өндөр амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчдыг нэр дэвшүүлснээ зарласан.

Хамгийн эхний шилдэг тамирчдын шалгаруулалтад есөн тамирчин нэр дэвшсэн байгаа. Тодруулбал, Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн төрөл дэх цор ганц медалийн эзэн Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер П.Орхон нар чөлөөтийн тамирчдаа төлөөлж нэр дэвшсэн юм. Харин жүдочдоос Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, тус тэмцээний хүрэл медальт Олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнчимэг, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Н.Түвшинбаяр, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар, хүрэл медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг нарын хамгийн олон тамирчин нэр дэвшсэн билээ.
Боксчдоос Германы Хамбург хотноо зохион байгуулагдсан боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай нэр дэвшээд буй.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулж байхаар болсон бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулахаар тогтсон. Тэгвэл наймдугаар сарын шилдэг тамирчныг шалгаруулах шалгаруулалт өчигдөр дуусчээ. Шалгаруулалтыг спортын сэтгүүлчдийн саналыг 50 хувь, онлайн санал асуулгыг 50 хувиар тооцож шалгаруулсан байна. Дээрх тамирчдаас хэн нь шилдгээр шалгарсныг нууцалж буй бөгөөд шагналыг нь энэ сарын 22-нд гардуулах аж.

0 Сэтгэгдэл