Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Азийн АШТ-ий эрхийн төлөөх тоглолтууд маргаашаас эхэлнэ

Ирэх жил Малайз улсад болох хөлбөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний I хэсгийн тоглолтууд маргаашнаас эхлэн энэ сарын 24 хүртэл Улаанбаатар хотноо болно. Тус тэмцээнд манай улсаас гадна Австрали, Вьетнам, Камбожийн шигшээ баг өрсөлдөх юм. Өнөөдөр тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болон техникийн зөвлөгөөн болов. Энэ үеэр 16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Нанжид “Манай шигшээ Вьетнам, Австрали, Камбож гэсэн тивийнхээ шилдэг багуудтай таарсан ч өөрсдийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө тоглож байгаагийн давуу талаа ашиглахыг хичээнэ. Бид бүх хүч чадлаа дайчлан тоглох учраас та бүхэн тоглолтын үр дүн ямар байхаас үл хамааран шигшээ багаа дэмжээрэй” хэмээн уриалсан юм. Манай шигшээ маргааш Австрали, 22-нд Вьетнам, 24-нд Камбож улсын шигшээ багтай тус бүр 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан