Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятадад үерийн улмаас 95 хүн амь үрэгджээ

Долдугаар сарын 20-ноос эхлэн Хятадын 17 мужид  үргэлжлэн орж байгаа ширүүн борооны улмаас амь үрэгдсэн хүний тоо 95-д хүрээд байна. Үүнээс гадна 45 хүн сураггүй алга болсон гэсэн мэдээ байна. Цаг агаарын таагүй нөхцөл  тус улсын 6,23 сая хүн бүхий 2664 уездыг хамарснаас эрх баригчид үерийн бүсээс 567 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Нийслэл Бээжин хотод гэхэд л 37 хүн нас бараад байгаа бол Бээжинтэй хөрш Хэбэй мужид 17 хүн нас барж, 21 хүн сураггүй алга болжээ. Сычуаньд найм, Юнаньд зургаан хүн амь үрэгдэж дөрвөн хүн сураггүй алга болсон байна.

Ширүүн бороо, аянгад 29 мянган байшин барилга сүйрч, 55 мянган барилга эвдэрч сүйджээ. Энэ он гарсаар хятадад байгалийн гамшиг, салхи, мөндөр, үер, хөрсний гулгаанаас болж 110 сая хүн нэрвэгдсэний 680 нь нас барж, 137 хүн ор сураггүй алга болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан