Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сурагчдад “Халаасны мөнгөө зөв зарцуулах миний төлөвлөгөө” дэвтэр хөтлүүлнэ


Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд  “Санхүүгийн боловсрол” аяныг Монголбанкнаас гурван сарын хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн. Аяны эхний сарыг Дэлхийн хуримтлалын өдөрт зориулах юм.  Олон улсад 1924 оноос хойш жил бүрийн 10-р сарын 31-нийг Хуримтлалын өдөр хэмээн  тогтжээ.  Тэгэхдээ энэ өдрийг иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх,  ирээдүйдээ зориулан хуримтлуулахын ач тусыг сурталчлан таниулах ажлыг банк, санхүүгийн байгууллагууд хийж иржээ.

Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-т нэгдэв. Цаашид ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо зэрэг банк санхүүгийн байгууллагууд хамтран жил бүр зохион байгуулах болсон байна.  Мөн Үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэгтэй боллоо.

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улс Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих сайн туршлагыг төрийн хэмжээнд авч үзэн олон улстай хөл нийлүүлэн алхаж эхэллээ. Дэлхийн хуримтлалын өдрийн аян жил бүр өөрийн гэсэн зорилтот агуулагтай байдаг.  Энэ жил хүүхэд залуучуудад хуримтлалын ач холбогдлыг ойлгуулахад түлхүү чиглэж байна. Иймд үр өгөөжтэй олон  ажил хийнэ.  Үүний нэг нь сургуулийн насны хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулж хуримтлуулах вэ?” сэдэвт зургийн уралдаан зарлана” гэлээ.  

ХБНГУлсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Штефан Дуппел “Хуримтлал үүсгэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх нь санхүүгийн боловсролд чухал ач холбогдолтой. Энэ нь ирээдүйд мөрөөдлөө биелүүлэх боломж бүрдүүлдгийг зөвхөн хүүхдүүдэд бус, насанд хүрэгчдэд ч мөн адил ойлгуулах нь нэн тэргүүний зорилт юм. Хуримтлуулах хандлагыг дадал болгосны үр дүнд нь иргэн бүрийн санхүүгийн нөхцөл байдал сайжирхийн зэрэгцээ, улс орны эдийн засгийн хөгжлийг  бататгах давуу талтай. Германы Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг.  Ийм төрлийн төслийг хэрэгжүүлэх арвин их туршлага хуримтлуулсан ашгийн бус байгууллага юм. Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан Монголбанк, Монголын Банкны Холбоо болон Хадгаламжийн Даатгалын Корпорацитай нягт холбоотой, амжилттай хамтран ажиллаж буйг дурьдахад таатай байна” хэмээн хэлэв.  

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг энэ жил тэмдэглэн өнгөрүүлэхдээ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, семинар явуулна.  Энэ үеэр сурагчдад “Халаасны мөнгөө зөв зарцуулах миний төлөвлөгөө” дэвтэр бэлэглэх юм. Уг дэвтэр нь өсвөр насныхан мөнгөө зөв зарцуулж сурахад бодитой дэмжлэг болно хэмээн үзэж байна.  Мөн  Монголбанк, Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангаас сургалтад оролцсон нийт сурагчдад “Хуримтлалын авдар” бэлэглэнэ. Аяны хүрээнд ирэх  28-нд насанд хүрэгчдийн санхүүгийн боловсролд зориулсан лекц Корпорейт зочид буудалд зохион байгуулна. Үүнээс гадна 31-нд хүүхэд залуучуудад зориулсан үйл ажиллагаа Монголын хүүхдийн ордонд болох аж.

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан