Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Дэлхийн жудочдын өдөр” өнөөдөр тохиож байна

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо 2011 онд жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг “Дэлхийн жүдочдын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр нь жудо бөхийн үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр юм. XIX зууны сүүлээр Жигоро Кано жиу-житсу, каратэ, сумо болон бусад төрлөөс аюултай барьц, цохилтуудыг хасч, хамгийн урлагтай хийгдэх мэхийг нь шигшин барилдааны шинэ төрөл  боловсруулан түүнийгээ “жудо” бөх хэмээн нэрлэсэн түүхтэй. Улмаар 1882 онд Жигаро Кано жудогийн тусгай сургууль байгуулж, 1956-1958 онд Япон Улсад жудо бөхийн ДАШТ зохион байгуулжээ. Мөн Олон улсын жудо бөхийн холбоо 1956 онд байгуулагдаж, 1964 онд Токио хотноо болсон XVIII удаагийн олимпийн наадмын хөтөлбөрт жудо бөхийг албан ёсоор оруулсан  юм. Манай улсад 1970 оноос эхлэн хөгжсөн энэхүү барилдааны төрлөөс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 2008 онд эх орондоо олимпийн анхны алтан медалийг авч ирсэн түүхтэй.

Энэ жилийн “Дэлхийн жудочдын өдөр”-ийг манай тамирчид амжилтаар дүүрэн угтаж байна. Тухайлбал, АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Их дуулга Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа,  Гавьяат тамирчын Г.Одбаяр нар алтан медаль, ОУХМ О. Ууганбаатар мөнгөн медаль хүртсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан