Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Газрын тосны экспортоос шатахуун үйлдвэрлэлд хэзээ шилжих вэ


Монгол Улс газрын тос олборлогч хэдий ч шатахуун, тосолгооны материалын хэрэгцээгээ импортоор хангадаг. Өнгөрсөн сарын байдлаар 8.4 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлоод байна. Ингээд Хятадад  6 сая баррель буюу 821 мянган тонн газрын тос экспортолжээ.  Энэ нь экспортын төлөвлөгөөний 71.8 хувийг хангасан  дүн. Тэгэхдээ нэг баррель Дачин маркийн газрын тосоо 53.1 ам.доллараар борлуулсан аж. Тэгвэл дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлж байдаг нэг баррель Брент маркийн  газрын тос 57.8 ам.доллар байгаа юм.

Бид газрын тосоо боловсруулж шатахууны экспортын хараат байдлаас гарах ёстой гэж олон жил ярьж байна. Гэвч өнөөг хүртэл ярьсанаа хэрэгжүүлж чадсангүй. Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэр”  төрийн өмчит компани байгуулсан. Ингээд уг төсөлд Энэтхэгийн Экспорт-Импортын  банкнаас авах  1 тэрбум ам.долларын  хөнгөлөлттэй зээлийг зарцуулах болсон билээ. Уг үйлдвэрийг Дорноговь аймагт барина.

 Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах бөгөөд евро-4, 5 стандартын шаардлага хангасан 670 мянган тонн автобензин үйлдвэрлэнэ. Мөн 560 мянган тонн дизелийн түлш, 35 мянган тонн онгоцны түлш, 150 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Харин хөрөнгө оруулалтаа 11-12 жилийн хугацаанд нөхнө хэмээн үзэж байгаа. Энэ Засгийн газар уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэвч төслийн ажил хэр хурдан өрнөж Монголд үйлдвэрлэсэн шатахуунаар төмөр хүлэгээ цэнэглэх цаг хэзээ ирэх вэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан