Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОУВС: Хөтөлбөр сайн хэрэгжсэн тул эдийн засаг 3.3 хувиар өснө

ОУВС манай улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны үнэлгээгээ танилцуулав.
Уг үнэлгээний ажлыг ахалсан Жэофф Готтлийбээр дараах мэдэгдлийг гаргаад байна. Тэрбээр “Эдийн засаг тооцоолж байснаас өндөр өсөлттэй байна. Нүүрсний экспорт нэмэгдсэн, үйлчилгээний салбар эрчимтэй сэргэж эхэлсэн. ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц батлагдсаны дараа Монголын эдийн засагт итгэх итгэл сэргэсэн. Ингээд эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувьд хүрэх төлөв бий. Ирэх онд эдийн засаг сэргэн идэвхжиж, өсөлт илүү өргөн цар хүрээтэй болно. Гэвч нүүрсний салбарын үр дүнгийн үзүүлэлт муудах эрсдэл байна.
Хөтөлбөрийн хүрээнд тавьсан тоон шалгуур үзүүлэлтүүд бүгд хангагдаж, хэрэгжилт эерэг байлаа. Төсвийн орлогын төлөвлөгөө давж биелсэн, зарлага санхүүжилт хатуу хяналттай байсны үр дүнд төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд тооцоолсноос өндөр гарлаа. Эрх баригчид ОУВС-гийн ажлын хэсэгтэй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг дүгнэж ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоог ОУВС-гийн “Захирлуудын Зөвлөл” хэлэлцэж баталгаажуулна” хэмээв.
Манай улсын төсвийн алдагдал өнгөрсөн онд ДНБ-ий 17 хувьтай гарсан. Тэгвэл ОУВС-гийн тооцоолж буйгаар энэ жил 7.5 хувьтай байх нь. Иймд УИХ-д өргөн бариад буй ирэх оны төсвийн төсөл нь хөтөлбөрийн хүрээнд тохирсон үзүүлэлт болох 6.5 хувиас хэтрэхгүй алдагдалтай байх шалгуурыг хангаж байгаа гэж үзсэн байна. Мөн төсвийн орлого давж биелсэн тохиолдолд түүний тал хувиар нь хуримтлал үүсгэх бодлогыг эрх баригчид тууштай дэмжиж байгаа. Давсан орлогын үлдсэн хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд зарцуулна. Гадаад валютын нөөц нэмэгдсэн, 2017, 2018 онд төлөх бондын өрийг бага хүүтэй бондоор сольсон нь богино хугацаанд тулгарсан бэрхшээлтэй асуудлаа шийдэж чадлаа. Эдгээр нь Засгийн газрын зээлийг багасгаж өрийн тогтвортой байдлыг хангана гэсэн дүгнэлтийг ОУВС-ийн ажлын хэсэг хийжээ.

0 Сэтгэгдэл