Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрэх төлөв бий
Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлого батлагдлаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Энэ жил хэцүүхэн болж өнгөрч байна. Ирэх онд эдийн засаг сэргэнэ” хэмээн онцолж буй юм.
Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Төв банкнаас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2018 оны эцсээр валютын нөөц 3 тэрбум болох төлөв бий. Иймд ханш өсөхгүй гэдэг таамаглалтай байна. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдэд ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй дарамт үүсэхгүйн тулд Монголбанк ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллана. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд валютын ханшийг уян хатан, тогтвортой байлгах талаар тусгасан” гэсэн байр суурьтай байна.

Мөнгөний бодлогын гол зорилго нь эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлэх, үүсч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлэх, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино. Төв банк ирэх онд эдийн засгийн бодлогын тогтвортой байдлыг хадгалж, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг том зорилт тавьжээ.
Энэ оны эхний гурван улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьд хүрэв. Энэ нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ тэр дундаа, зэс, нүүрс, алтны үнэ өссөнтэй холбоотой. Харин уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын эдийн засгийн идэвхжил сул хэвээр байгаа юм.
Инфляци 2017 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 6.9, Улаанбаатар хотод 8.2 хувьд хүрсэн. Цаашид инфляц өсөх хандлага ажиглагдаж буй юм. Үүнд эдийн засгийн сэргэлттэй холбоотой эрэлт, нийлүүлэлтийн өсөлт, зарим төрлийн татвар нэмэгдсэнтэй холбоотой.
Иймд Монголбанк ирэх онд инфляцыг 8 хувь дээр тогтворжуулж барихаар ирэх оны мөнгөний бодлогод тусгалаа.
Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдалд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг олон зорилтууд үндсэн чиглэлд туссан байна.:

0 Сэтгэгдэл