Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гадаад худалдааны тэнцэл сүүлийн 13 сарын турш ашигтай гарлаа
Монгол Улсын санхүүгийн байдал төлбөрийн чадвар ямар байгааг илтгэсэн 3 дугаар улирлын тайлан гарлаа. Эндээс үзвэл урсгал ба хөрөнгийн данс  465.2 сая ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 840.3 сая ам.долларын ашигтай, нийт төлбөрийн тэнцэл 201.9 сая ам.долларын ашигтай буюу гадаад валютын улсын нөөц уг дүнгээр өсчээ. Үүнийг өнгөрсөн  оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад урсгал ба хөрөнгийн дансны алдагдал 180.9 сая ам.доллараар буурч, санхүүгийн дансны ашиг 181.6 сая ам.доллараар өссөн дүн гараад байна.


Тэгвэл гадаад худалдааг сонирхоё. Манай улсын гадаад худалдааны үнийн дүн   32 хувиар өсч нийт  4 тэрбум 131.1 сая ам.долларт хүрэв. Ингээд  гадаад худалдааны тэнцэл сүүлийн 13 сарын турш ашигтай гарч  1 тэрубум 159.4 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдаа ийнхүү өсхөд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тухайлбал,  нефтийн импорт   өмнөх оныхоос 239 сая, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 356 сая, уул уурхайн экспорт 1 тэрбум 236 сая, хөдөө аж, ахуйн экспорт 53 сая ам.доллараар  тус тус өссөн явдал  нөлөөлөв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан