Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Мөнгөний бодлогоор эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
Монголбанк ирэх онд баримтлах мөнгөний бодлогодоо инфляцыг 8 хувьд барина хэмээн тусгасан. Инфляц одоогоор 6.9 хувьтай байгаа. Иймд инфляцыг нэмэгдүүлж тооцсон талаар Монголбанкнаас ямар байр суурьтай байгааг сонирхоё.

Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд:
-Инфляцийн зорилтыг дунд хугацаанд буюу 2017-2019 оноор тооцсон. Өмнөх жилээс нэмэгдүүлсэн гол шалтгаан нь тогтвортой бус байдал үргэлжилж, эдийн засгийн уналт гүнзгийрэх төлөвтэй байсан. Ийм учраас мөнгөний бодлогыг зөөлрүүлэх чиглэлд өөрчлөх бодлогын орон зайг авч үлдэх зорилгоор инфляцийн зорилтыг тогтоосон. Өнгөрсөн онд дөрвөн сарын турш үргэлжилсэн дефляци инфляци руу шилжлээ. Гэхдээ үүнд зөвхөн махны үнийн өсөлт нөлөөлсөн байгаа. Хүнсний бус инфляцийн бууралт үргэлжилсэн хэвээр байна хэмээн тайлбарлаж буй юм. Мөн тэрбээр “Мөнгөний бодлого цаашид хэрхэн өөрчлөгдөх эсэх нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл, ойрын ирээдүйн төлөв, зах зээлийн байдлаас шалтгаалах тул одоо ямар нэг зүйл хэлхэд эрт юм. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын ирээдүйн төлөвийг харвал эдийн засгийн өсөлт саарсан. Мөн инфляци нам дор түвшинд байгаа учраас бид мөнгөний бодлогоор эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөл байдал харагдаж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл