Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ББСБ-ын зээлийн сарын дундаж хүү 3.4 хувь болж буурлаа
Сүүлийн үед арилжааны банкны зээлийн  өндөр шалгуур, нөхцөл, хүүгээс дайжсан иргэд Банк бус санхүүгийн байгууллагыг /ББСБ/ зорих болсон. Мөн  Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн юм. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын тайлангаар ББСБ-ын нийт хөрөнгө 906 тэрбум төгрөгт хүрлээ. Үүнийг задлаад харвал хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ энэ онд 160 гаруй тэрбум буюу 41.3 хувиар өссөн дүн гарч байна.


Ийнхүү хувь нийлүүлсэн хөрөнгө нь өссөн тул зээлийн хүү нь ч буурсан хэмээн СЗХ-оос дүгнэж буй юм.
Өөрөөр хэлбэл ББСБ-уудын хөрөнгө нь өртөг зардал багатай эх үүсвэрээр нэмэгдсэн тул олгох зээлийн хэмжээ өсч, хүү буурчээ.  Тухайлбал, нийт олгосон зээлийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 32.3 хувиар өсч 592.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин зээлийн сарын дундаж хүү 0.8 пунктээр буурч 3.4 хувь боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан