Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Чингис хааны амжилтад цаг агаарын таатай байдал нөлөөлсөн
Цаг агаарын таагүй байдал, үргэлжилсэн ган зудаас болж мал сүрэг нь идэш бэлчээргүй болсон нь монголчууд хөршүүд рүүгээ довтлох шалтгаан болсон гэж үздэг хүмүүс бий. Гэтэд эрдэмтэд шинэ судалгааныхаа дүнд энэ нь харин ч эсрэгээрээ гэдгийг баталсан байна. Судалгааны багийн гишүүн, эрдэмтэн Эми Хессл LiveScience сайтад өгсөн ярилцлагадаа хэсэг эрдэмтдийг Монголд урьж тухайн бүс нутгийн байгаль цаг уурыг судалсан тухайгаа ярьжээ. Тэд үндсэндээ түймэр хийгээд дэлхий дахины дулаарлын хамаарлыг судалсан байна. Эрдэмтэд юуны өмнө өнөөдөр яг л “америкийн зэрлэг баруун нутаг”-ийг санагдуулахаар болчихоод байгаа говь нутгийн хөрс, лавын урсцыг судалжээ. Хесслийн хэлж байгаагаар бол энэ хуурай газар нутагт мод ургамал хангалттай урт насалж байсан байна. Тэгээд ч эндээс эртний мод ургамлын үлдэгдэл олжээ. Энэ бүхний эцэст тэртээ ХIII зууны үед цаг агаар их таатай, монгол нутаг ялангуяа говь тал нь ч гэсэн авч ургамал ихтэй сайхан байж энэ нь Монголын эзэнт гүрэн байгуулахад сайн нөлөө үзүүлсэн гэж үзэхэд хүрсэн байна. Эрдэмтэд үүнийгээ аян дайн хийхэд монголын морьдод мэдээж их хэмжээний өвс тэжээл хэрэгтэй. Гэтэл цаг агаар муу, морьд нь идэш хоол дутмаг байсан бол чингисийн дайчид тэгэж их амжилтад хүрч чадахгүй байсан гэжээ. Тэгэхээр тухай цаг үеийн цаг агаарын таатай байдал нь Чингис хааны цэрэг дайны амжилтад гарцаагүй нөлөөлсөн гэж үзсэн байна.
Юун идэш тэжээл ургамал вэ, тэр үед байтугай саяхныг хүртэл Монгол орон өвсөн далай байсын за, Чингис хааны байлдан дагуулал бол дээд тэнгэртэй холбоотой.
Lenta.ru
Цаг агаарын таагүй байдал, үргэлжилсэн ган зудаас болж мал сүрэг нь идэш бэлчээргүй болсон нь монголчууд хөршүүд рүүгээ довтлох шалтгаан болсон гэж үздэг хүмүүс бий. Гэтэд эрдэмтэд шинэ судалгааныхаа дүнд энэ нь харин ч эсрэгээрээ гэдгийг баталсан байна. Судалгааны багийн гишүүн, эрдэмтэн Эми Хессл LiveScience сайтад өгсөн ярилцлагадаа хэсэг эрдэмтдийг Монголд урьж тухайн бүс нутгийн байгаль цаг уурыг судалсан тухайгаа ярьжээ. Тэд үндсэндээ түймэр хийгээд дэлхий дахины дулаарлын хамаарлыг судалсан байна. Эрдэмтэд юуны өмнө өнөөдөр яг л “америкийн зэрлэг баруун нутаг”-ийг санагдуулахаар болчихоод байгаа говь нутгийн хөрс, лавын урсцыг судалжээ. Хесслийн хэлж байгаагаар бол энэ хуурай газар нутагт мод ургамал хангалттай урт насалж байсан байна. Тэгээд ч эндээс эртний мод ургамлын үлдэгдэл олжээ. Энэ бүхний эцэст тэртээ ХIII зууны үед цаг агаар их таатай, монгол нутаг ялангуяа говь тал нь ч гэсэн авч ургамал ихтэй сайхан байж энэ нь Монголын эзэнт гүрэн байгуулахад сайн нөлөө үзүүлсэн гэж үзэхэд хүрсэн байна. Эрдэмтэд үүнийгээ аян дайн хийхэд монголын морьдод мэдээж их хэмжээний өвс тэжээл хэрэгтэй. Гэтэл цаг агаар муу, морьд нь идэш хоол дутмаг байсан бол чингисийн дайчид тэгэж их амжилтад хүрч чадахгүй байсан гэжээ. Тэгэхээр тухай цаг үеийн цаг агаарын таатай байдал нь Чингис хааны цэрэг дайны амжилтад гарцаагүй нөлөөлсөн гэж үзсэн байна.
0 Сэтгэгдэл
zaluu
DELKHIIN tsag uur yasanch MONGOL erchvvd yakhchgvi
2013.02.21
2012.12.14
























