Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зуд тохиолдох магадлалтай 12 аймгийн 37 сумын жагсаалт гарчээ

Зудын аюул нүүрлээд буйг цаг агаарын байдал, нийт газар нутагт орсон цасны зузаан, өвс тэжээлий нөөц, өнгөрсөн зуны газрын гарц зэрэг олон асуудал бэлээхэн хэлээд байгаа. Тэгвэл Монголын Улаан загалмайн нийгэмлэг ирэх оны эхний гурван сарын цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээнд тулгуурлан зуд тохиолдох магадлал бүхий 12 аймгийн 37 сумын жагсаалт гаргажээ.  
Тус нийгэмлэг хамгийн их эрсдэлд өртөх малчин өрхөд 240 мянган төгрөг бэлнээр, 70 мянган төгрөгийн малын тэжээл өгөх боломжтой хэмээн мэдээлэв. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд ч өвөлжилт хүндэрвэл туслахад бэлэн гэдгээ Шадар сайдын Ажлын албанд илэрхийлсэн байна. Сангийн яамнаас мэдээлсэнээр ирэх оны төсөвт гамшигийн эрсдэлийг бууруулахад 314 сая төгрөг тусгажээ. Ингээд Шадар сайдын ажлын албанаас хэд хэдэн үүрэг, даалгавар холбогдох албаныханд өгчээ. Үүнд:
-Засгийн газрын зарим чиг үүргийг Улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэх, үүнтэй холбогдуулан тус нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтыг аймаг, дүүргийн ирэх оны төсөвт тусгах
-Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах
-Цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх
-Хүүхэд, залуусын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөн өрнүүлэх
-Боловсролын бүх шатны байгууллагад гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой тодорхой арга хэмжээ авах
-Дотоодын аж ахуйн нэгжүүд 30 кг-аар боосон өвсөө 7000 төгрөгөөр худалдаж байна. Тийм учраас импортоор худалдан авахаасаа илүү дотоодоосоо өвс тэжээл  базаах  зэргийг үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан