Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эмэгтэй бөхчүүдийн 2017 оны тэмцээн шувтрав

Арваннэгдүгээр сарын сүүлээр Польшийн Быдгош хотод болсон 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ, энэ сарын эхээр ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээн, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн гэсэн гурван том тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон, Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид уржигдар эх орондоо ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид Спортын төв ордонд хэвлэлийн бага хурал хийв. Польшийн дэвжээнд ОУХМ А.Батцэцэг мөнгө, Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн “U-23”-ын анхдагчид болсон. Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр нараар удирдуулсан Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер Б.Чимгээ гэсэн бүрэлдэхүүнтэй баг арванхоёрдугаар сарын 1-2-нд Чувашийн нийслэлд Чебоксарт болсон эмэгтэйчүүдийн 16 удаагийн Дэлхийн цомд зодоглож хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. Бүсгүйчүүд маань үүнээс хоёр хоногийн дараа тус хотод зохион байгуулагдсан ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээнээс гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг нар алт, спортын мастер Х.Болортуяа мөнгө, ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медалийн эзэн болсон юм. Сүүлийн 14 хоногийн хугацаанд медалийн арвин ургацтай ирсэн манай бүсгүйчүүдийн 2017 оны тэмцээн шувтарч, ирэх жилээс насанд хүрэгчдийн УАШТ-ээс эхлэн олон тэмцээн шил шилээ даран хүлээж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан