Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Инфляцын 70 хувь нь нийлүүлэлтийн гаралтай тул “урт насгүй”

Өнгөрсөн оны сүүлчээр манай эдийн засагт дефляц болж -0.3 хувьтай байсан. Тухайн үед энэ оны хагас жил хүртэл дефляц үргэлжилнэ. Харин оны сүүлчээр төгрөгийн ханшийн сулрах нөлөөгөөр үнийн ерөнхий түвшин өсөх хандлага бий гэсэн төсөөллийг эдийн засагчид хэлж байв. Монголбанк дефляц түр зуурын үзэгдэл. Удаан үргэлжлэхгүй инфляц 2017 онд зорилтод түвшин буюу 8 хувиас доогуур байна гэсэн төсөөлөл гаргаж байлаа. Тэгвэл өдөгөө инфляц 8.2 хувьд хүрэв. Монголбанк инфляцын энэ өсөлтөд санаа зовох зүйл биш. Учир нь үүний 70 хувь нь эрэлтийн гаралтай байгаа тул “урт насгүй” хэмээн тайлбарлаж буй. Нийлүүлэлтийн гаралтай инфляцад ам.долларын ханшийн өсөлт, ургац алдалт, автомашины татварын нэмэгдэл голлон нөлөөлсөн хэмээн үзэж байгаа юм. Харин эрэлтийн гаралтай инфляц өсвөл түүнийг онилсон бодлого хэрэгжүүлэх аж. Одоохондоо эдийн засаг сэргэж байгаа ч иргэд, аж ахуйн нэгжийн орлого төдийлөн нэмэгдэхгүй байгаа аж. Энэ нь эдийн засагт эрэлтийг нэмэгдүүлж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөж хөөрөгдөхгүй байгаа аж. Иймд инфляцын түвшин цаашдаа зорилтод түвшин буюу 8 хувиас хэтрэхгүй байна хэмээн үзэж байна.

0 Сэтгэгдэл