Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Энэ өвөл эм хонь намрын жингийнхээ 20-50 хувийг алдах тооцоо гарчээ

Нийт нутгийн 60 гаруй хувь нь зудын эрсдэлтэй байгаа билээ. Тухайлбал, 12 аймгийн 37 сумын нутаг цас ихтэй байгаа. Ийм учраас малын тарга тээврэг ямар байгаа болон түүний төлөвийг Цаг уур орчны шинжилгээний газраас тооцон гаргажээ. Уг тооцооноос харахад ирэх оны 4-р сарын сүүлч гэхэд эм хонины жин намрын жингээс дунджаар 20-50 хувиар буурах төлөв байна. Жишээ нь Завхан аймгийн Баянтэс суманд эм хонины амьдын жин дунджаар  11 дүгээр сард 52.1 кг байж. Тэгвэл 4 дүгээр сарын сүүлчээр 30.4 кг болох тооцоо гарав. Булган аймгийн Булган суманд 51.5 кг байгаа бол 20.3 кг болох нь. Уг үзүүлэлт нь таагүй, хавар мал болон төлийн хорогдол нэмэгдэж магадгүй юм.  Харин Төв аймгийн Баян суманд эм хонь 54.7 кг жинтэй байгаа бөгөөд хавар 35.6 кг болох тооцоо гарав. Уг тооцоог хэвийн гэж үзнэ. Мөн Дорноговь аймгийн Сайншанд суманд 47.6 кг-аас 35.6 кг болж буурах төлөв байна. Энэ нь таатай бөгөөд мал төллөх үеэр хүндрэл учирахгүй гэсэн үг юм.
Энэ тооцоог гархадаа байгалийн янз бүрийн бүс дэх бэлчээрийн ургамлын ургац, цаг агаарын өнгөрсөн болон урьдчилсан мэдээнд үндэслэн эм хонины жингийн өөрчлөлтийг динамик статистик загвар ашиглажээ. Мөн эм хонины жингийн дундаж үзүүлэлтийг Булган, Төв аймгийн мал аж ахуйн цаг уурын харуулын мэдээ, өмнөх жилүүдэд хийсэн судалгаа зэрэгт үндэслэн тооцсон аж.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан