Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Чансаа өндөр бөхчүүдийг цахимаар бүртгэх нь

УИХ-ын 2007 оны 8 дугаар сарын 16-ны хуралдаанаар 12 сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23-нд тус өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан билээ. Тэгвэл Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд барилдах бөхчүүдийг урьдчилан цахимаар бүртгэхээр болсон байна.  Чансаанд орсон улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийг МҮБХ-ны албан ёсны “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” фэйсбүүк хаягаар энэ сарын 27, 28-ны өдрүүрэд бүртгэх аж. Бүртгэл өглөө 10 цагаас 17 цаг хүртэл үргэлжлэх нь. Дашрамд сонирхуулахад, Ерөнхийлөгчийн цомын барилдаан 2011 оноос зохиогдсон бөгөөд эхний барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр, 2013 онд Улсын заан Б.Пүрэвсайхан, 2014 онд Улсын аварга С.Мөнхбат, 2015 онд Улсын заан Б.Пүрэвсайхан, 2016 онд Улсын арслан Р.Пүрэвдагва нар тус тус түрүүлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан