Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголбанкны Бодлогын хүү 1 нэгжээр буурлаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр  хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 11 хувь болгох шийдвэр гаргалаа.Үүнийг ирэх 25-ны өдрөөс эхлэн мөрдөнө.
Төв банкны бодлогын хүү ийнхүү буурах болсон шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.6 хувь байгаа хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци дунд хугацаанд Төв банкны зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байх төлөвтэй.
Энэ оны эхний гурван улиралд эдийн засаг хүлээлтээс давж өслөө. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирч, богино хугацааны гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаагаас макро эдийн засгийн эрсдэл буурч, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн цаашдын төлөвөөс харахад бизнесийн зээл, уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих, ажилгүйдлийн түвшинг бууруулах шаардлага хэвээр байна.
Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ хэмээн Монголбанкнаас үзжээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан