Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЧӨЛӨӨТИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД Б.ОЮУНСҮРЭНД 10.000 АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАХААР БОЛЖЭЭ

“Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, 2010 оны оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, “Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн мөрөндөө хүнд бэртэл авч, дөнгөж 23 настайдаа зодог тайлсан. Урт хугацааны турш маш олон удаа мөрөө мулталж гаргасанаас болж, бугалаганы яс элэгдэн ясанд үрэвсэл үүссэн. Энэ нь түүний амь насанд нь аюул учраад байгаа бөгөөд БНСУ-д яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд 65 сая төгрөг хэрэгтэй болсон бөгөөд түүнтэй хамт мөр зэрэгцэн хүчин зүтгэж тамирчид, багш дасгалжуулагч, найз нөхөд, хамт олон “Нэг сэтгэл” аяныг өрнүүлээд байгаа юм. МЧБХ-ны шинэ жилийн цэнгүүний үеэр түүнд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх нар тус бүр тав, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд гурав, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн нэг сая төгрөгийг хувиасаа хандивласан бол Биеийн тамир, спортын газраас Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд явах замын зардлыг даахаар болсон юм. Түүнчлэн арванхоёрдугаар сарын эхээр ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид маань ярилцаж байгаад шагналын 10 мянган ам.долларыг Б.Оюунсүрэнд хандивлахаар болсон нь үнэхээр бахармаар бахадмаар сайхан үйл явдал боллоо. Монголын чөлөөт бөхийнхөн “Нэг сэтгэл”-тэй байж, Б.Оюунсүрэнгийнхээ эмчилгээний зардалд том хувь нэмрийг оруулж чаджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан