Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Б.Цэнд-Аюуш шилдэг тамирчнаар шалгарав

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болж аваргуудаа тодруулсан.Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тус тэмцээнд 16 багийн 180 гаруй тамирчид өрсөлдөж, эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд хүчээ сорьж шилдгүүдээ шалгаруулсан юм. Тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооны баг тамирчид амжилттай оролцож эмэгтэй баг 1-р байр, эрэгтэй баг 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.
Түүнчлэн Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сумын ГТУА 61-р ангийн дэд ахлагч Б.Цэнд-Аюуш шалгарав. Тэрбээр 94 кг-ийн жинд алтан медаль хүртсэн бол спортын мастер н.Бат-Эрдэнэ мөн жингийн мөнгөн медалийн эзэн болсон байна.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Б.Тунгалаг алтан медаль, 53 кг-д ОУХМ Н.Нямзул алтан медаль, 63 кг-д ОУХМ Г.Анужин алтан медаль, 58 кг-д ОУХМ О.Баярцэцэг мөнгөн медаль, +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан алтан медаль, -75 кг-д Анхныбаяр мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 62 кг-д Ч.Чинхүсэл мөнгөн медаль, 69 кг-д спортын мастер н.Баярням мөнгөн медаль, 77 кг-д спортын дэд мастер н.Баянмөнх хүрэл медаль, 85 кг-д спортын мастер М.Гантулга алтан медаль, н.Дорждагва мөнгөн медаль тус тус хүртжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан