Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Пёнчан-2018”-д оролцох тамирчид эх орондоо үйлдвэрлэсэн хувцсаар гангарна

БНСУ-д “Пёнчан-2018” өвлийн олимпын наадам эхлэхэд цөөн хоног үлдсэн. Энэ удаагийн олимпын наадамд манай улсаас гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ийн зайд Ч.Отгонцэцэг нар оролцоно. Харин паралимпын цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан байгаа. “Пёнчан-2018”-нд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчид “Төмөр трейд” комапнийн куртик,”Нано вүүл” компанийн ноолууран малгай, ороолт, бээлий, “Цэрэн наран” компанийн “Joma” брэндийн бэлтгэлийн нимгэн хувцас, “Их хэнгэрэг” компанийн “Хачхүлэг” брэндийн арьсан цүнхээр гангарахаар болж хувцаснуудаа хүлээн авсан байна. Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцас хэрэглэлийг урлан бүтээсэн дээрх компаниуд нээлттэй тендерээс шалгарч, Үндэсний шигшээ багийн хувцас хэрэглэлийг хийжээ. "Пёнчан-2018" өвлийн олимпын наадмын хувцсыг Монголд компаниуд хийснээрээ энэ өвлийн олимпын нэг онцлог болж байна. Тамирчдад хувсцыг нь гардуулж өгөх арга хэмжээнд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал нарын албаны хүмүүс оролцсон байна. Дашрамд сонирхуулахад, олимпод оролцох тамирчид маань Хандгайт дахь цанын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан