Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөхгүй байх төсөөлөл гарчээ

Манай эдийн засаг сэргэж эхэлсэн хэмээн судлаачид хэлж буй. Гэвч сэргэлтээ хадгалах, улсын зээлжих зэрэглэлээ өсгөх зэрэг арга хэмжээ авах нь чухал гэдэг.
Учир нь манай улсын орлого, зарлага түүхий эдийн үнэ ханшаас ихээхэн хамаардаг. Нийт экспортын 80 гаруй хувь нь ашигт малтмал.
Гэтэл зарим эдийн засагчдын тооцоолж буйгаар ирэх онд зэсийн үйлдвэрлэл буурах хандлагатай байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр олон жилийн дунджийнхаа дагуу үйлдвэрлэлээ явуулна. Харин Оюутолгой компанийн зэсийн агууламж 22 хувиар, алтны агууламж 2.8 дахин буураад буй. Энэ нь манай улсын орлогод сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Нөгөө талаас улсын зээлжих зэрэглэлд ч сөргөөр нөлөөлөх эрсдэл бий хэмээн “Moody"s” агентлаг үзэж байна.
Гэвч тус агентлагаас гаргасан тайланд “Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг эрдэс баялгийн нөөц дэмжинэ. Өөрөөр хэлбэл тус улсын экспортолдог түүхий эдийн үнэ эрэлт ойрын жилүүдэд тогтвортой байж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2021 он гэхэд долоон хувьд хүрч эрчимжинэ” гэсэн байна.
Засгийн газар өнгөрсөн онд төлөх ёстой өрийг өрөөр дарсан. Өөрөөр хэлбэл богино хугацаанд дарах ёстой өрөө бондоор санхүүжүүлсэн билээ. Иймд ашигт малтмалын үнэд дулдуйдсан, түүний орлогоос хараат хэвээр байх тул зээлжих зэрэглэл төдийлөн өсөхгүй байх төлөв байгаа аж.
Энэ хөрөнгө оруулагчдад манай улс таагүй сэтгэгдэл төрүүлсэн хэвээр байгааг илтгэж буй явдал гэж хэлж болох юм.

0 Сэтгэгдэл