Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Тахтын цом”-д манай дөрвөн тамирчин өрсөлдөнө

38 дахь удаагийн “Тахтын цом” эрэгтэйчүүдийн уламжлалт олон улсын тэмцээн өнөөдөр Ираны Табриз хотод эхэлж байна. 23 орны 180 гаруй тамирчин өрсөлдөж буй тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа юм.
57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 1/4 шигшээд Армений Михран Жабурянтай оноолт таарчээ. Түүнийг ялбал эзэн орны Хамид Халили, Туркменистаны Меретмухаммет Атаев нарын ялсантай хагас шигшээд учраа таарна.
65 кг-д ОУХМ Т.Тулга тэгшитгэлд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Украины Василий Шуптартай хүч үзэхээр болсон. Түүнийг ялсан тохиолдолд 1/4 шигшээд Болгарын Филипп Новачковтой барилдана.
92 кг-д ОУХМ Ө.Батзул Гүржийн Луза Церцвадзетэй,125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл Туркийн Октай Гунгортой 1/8 шигшээд тус тус оноолт таарчээ. Тэмцээн хоёр өдрийн форматаар болж байгаа бөгөөд өнөөдөр урьдчилсан болон хагас шигшээ, маргааш дагах болон медалийн төлөөх барилдаан явагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан