Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
”ПЁНЧАН-2018” Улаанбаатарын цагаар 19:00 цагт хөшгөө нээнэ

Хүн төрөлхтний спортын их баяр наадам "Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимп өнөөдөр 19:00 цагт /Улаанбаатар хотын цаг/ хөшгөө нээж, 02 дугаар сарын 25-ныг хүртэл 92 орны 2925 тамирчин спортын 15 төрлөөр 306 цогц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөх юм.
Нээлтийн ёслолд Олимпын наадмын өлгий нутаг болох Грек улсын баг тамирчдаас эхлэн зохион байгуулагч орны цагаан толгойн үсгийн дарааллаар оролцогч орнууд төрийн далбаагаа мандуулан олимпын цэнгэлдэх хүрээлэнд жагсан орох аж. Манай баг тамирчид 25 дугаарт жагсан орох хуваарьтай байна. Жагсаалын хамгийн сүүлд энх тайван, эв найрамдлын бэлэг тэмдэг болгон хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид "Солонгосын хойгийн туг"-аа мандуулан гарч ирэх нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан