Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УИХ-ын дарга олимпын медальтнуудыг хүлээн авч уулзлаа

Хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл олимпын наадмаас Монгол Улс анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр олимпын дэвжээнээс медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Олимпоос 26 медаль хүртсэн Монгол Улсын 25 тамирчны төлөөлөл болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, П.Сэрдамба, С.Батцэцэг, ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Р.Даваадалай, Н.Баярсайхан, Н.Энхбат болон Мехикогийн олимпын хүрэл медальт Т.Артаг агсны гэргий Д.Баярлах, Москвагийн олимпын мөнгөн медальт Д.Оюунболд агсны гэргий Ж.Наранцэцэг, мөн олимпын мөнгөн медальт Ж.Даваажав агсны хүү Д.Даваажаргал нар уулзалтад оролцлоо.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Монголын тамирчид олимпын наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд, амжилтаа буухиалуулсан олон сайн шавь төрүүлэхийг хүсэн ерөөв. Мөн энэ удаагийн уулзалт Пёнчаны өвлийн олимптой давхцаж байгаагаараа онцлог болохыг тэмдэглээд, 2020 оны Токиогийн олимпод бэлтгэх, амжилтаа улам бататгах талаар санал зөвлөмжөө өгөхийг хүсэв.
Дараа нь Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, олимпын хүрэл медальт Р.Даваадалай нар болон олимпын медальтнуудын ар гэрийнхэн үг хэлж, сар шинийн босгон дээр хүлээн авч уулзаж буйд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олгож буй цалин, урамшууллыг УИХ-ын хууль, тогтоомжийн хэмжээнд баталгаажуулж өгөх, 1964 оны Токиогийн олимпын багийн ахмад тамирчдыг 2020 оны олимп үзүүлэх арга хэмжээ авах, олимпын медальтнуудын алдрыг мөнхжүүлэх, зарим ахмад тамирчдын ахуй амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд тамирчдын санал, зөвлөмжийг сонссоны дараа дээрх асуудлыг Засгийн газар, холбогдох байгууллагуудтай ярилцаж, боломж бололцоогоо судалж, бодитой ажил болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл