Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Байтынхан мөнгө, хүрэл медаль хүртжээ

Байт харвааны Азийн цомын тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн энэ сарын 3-8-нд Тайландын Бангкок хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.
Холимог багийн /recurve/ төрөлд ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг, ОУХМ Жанцангийн Гантөгс нар хүрэл медаль, эрэгтэй багийн /recurve/ төрөлд ОУХМ Жанцангийн Гантөгс, Баасанхүүгийн Адъяасүрэн, Баатархуягийн Отгонболд нар мөнгөн медаль хүртжээ. Алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тай брейк гаргаж, 26-27 оноогоор хожигдсон байна. Мөн эмэгтэйчүүдийн /recurve/ хувийн төрөлд Алтангэрэлийн Энхтуяа хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Мадху Ведванд 5-6 оноогоор хожигдон дөрөвдүгээр байр эзэлжээ.
Энэ амжилтаараа манай харваачид багийн дүнгээр зургадугаар байрт орсон бол тус бүр гурван алтан медаль хүртсэн ОХУ, Энэтхэгийн баг бусдыгаа манлайлсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан