Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Өвлийн XII паралимпын наадам хөшгөө нээнэ

Өнөөдөр БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XII паралимпын наадам хөшгөө нээнэ. Энэ удаагийн паралимпод Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Б.Ганболд цанын 1 км, 10 км болон 20 км-ийн зайд, энэ сарын 12, 14, 17-ны өдрүүдэд өрсөлдөх хуваарьтай. ОУХМ Б.Ганболд нь паралимпын наадамд оролцох эрхээ өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д 9-р байрт шалгарч авсан билээ.
Монгол Улсад 1989 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага байгуулагдаж улмаар 1997 онд Монголын паралимпын хороо байгуулагдсан түүхтэй. Ингээд 3 жилийн дараа буюу 2000 онд Монгол Улсын паралимпын хороо Олон Улсын паралимпын хорооны гишүүнээр элсэж баг тамирчдаа паралимпод оролцуулж эхэлсэн байдаг.
Анх 2000 оны Австрали улсын Сидней хотноо болсон зуны паралимпын наадам тамирчдаа оролцуулж байсан аж. Харин өвлийн паралимпын наадамд анх 2006 онд Италийн Турин хотноо болсон IX наадамд Н.Сүхбаатар анхны мөрөө гаргасан билээ. Түүнээс хойш Монгол улс 4 дэх өвлийн паралимпын наадамдаа баг тамирчдаа оролцуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд Н.Сүхбаатар 2 удаа оролцсон бол Б.Ганболд мөн 2 дахь удаагаа оролцож байна.
Монгол улс өвлийн паралимпын наадамд:
- "Турин-2006" өвлийн IX паралимпын наадамд Н.Сүхбаатар гүйлтийн цанын төрөлд
- "Ванкувер-2018" өвлийн X паралимпын наадамд Н.Сүхбаатар, Э.Зориг хоёул гүйлтийн цанын төрөлд
- "Сочи-2014" өвлийн XI паралимпын наадамд Б.Ганболд гүйлтийн цанын төрөлд
- "Пёнчан-2018" өвлийн XII паралимпын наадамд Б.Ганболд гүйлтийн цанын төрөлд оролцох гэж байна.

0 Сэтгэгдэл