Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Үндэсний шигшээ багийн чансааг ахиулах хоёр тулаан

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сарын 22-нд Куала лумпур хотод Малайзтай, 03 сарын 27-нд Улаанбаатар хотод Мауритус улсын багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийх юм байна.
Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг одоогоор урд хөршийн Юнан мужид нэгдсэн бэлтгэл хийж байгаа аж. “Талын хөх чононууд” урд хөршид хийж буй бэлтгэлээ дуусгаад энэ сарын 18-нд Малайзыг зорьж, 03 сарын 22-нд Куала Лумпур хотод эхний нөхөрсөг тоглолтоо хийх нь. Талбайн эзэн Малайзын шигшээ одоогоор дэлхийн чансааны 175-д бичигддэг байна.
Чансаа дээгүүр багуудтай хийх хоёр тоглолтоос Африк тивийн Мауритус улсын шигшээтэй тоглох тоглолт сонирхол татаж байна. Одоогоор дэлхийн чансааны 157-д бичигдэж буй Мауритусын шигшээ 1999, 2000 онуудад чансааны 118-д эрэмбэлэгдэж байсан удаатай. Мауритусын шигшээ Африк тивийг төлөөлөн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцдог улсуудтай тоглож байсан туршлагатай баг учраас энэ тоглолт манай залууст том сорилт болох нь дамжиггүй. Дэлхийн чансааны 189-д бичигдэж байгаа манай шигшээ энэхүү хоёр тоглолтоос эерэг үр дүн авч чадвал, чансаагаа үлэмж хэмжээгээр ахиулах боломжтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан