Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гурван аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаан дахин хойшилжээ

Монголын Үндэсний бөхийн эрхэм дээд алдар цолонд хүрч монгол бөхийн түүхнээ тод мөр, гайхамшигт амжилт, уран мэх, хурдан шуурхай барилдаанаараа үеийн үед дуурсагдан яригдах түүхээ мөнхлөн үлдээсэн Хөвсгөл аймгийн 3 аваргаа эргэн дурсах, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилготой хүчит бөхийн барилдаан маргааш болохоор товлогдсон. Тодруулбал, Цагаан-Үүр сумын Уялган голоос төрөн гарсан Монгол Улсын аварга "Гоолиг" хэмээх Жамсрангийн Цэвээнравдан, Монгол Улсын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин "Гарлаа, Давлаа" хэмээх хоёрхон үгээр зарлуулж явсан Дарийн Дамдин, Монгол Улсын аварга уран сүлжээ мэх, гараа, дэвээгээр олон түмнээ алдаршсан "Уран мэхт" хэмээх Чойжилын Бээжин аварга нарыг эргэн дурсах, алдаршуулах зорилгоор "Хөвгөлийн Хүчтэн" бөхийн дэвжээ, "Хөвсгөл Хөгжил Сан"-гаас зохион байгуулж буй. Гэвч Монгол бөхийн өргөөний асуудлаас үүдэн өргөөнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул Хөвсгөл аймгаас төрөн гарсан ГУРВАН АВАРГАДАА хүндэтгэл үзүүлэх барилдаан нь дахин хойшлоход хүрчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан