Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УИХ-ын гишүүн А.Ундраа Азийн аваргуудтай уулзах нь
БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо дөрөвдүгээр сарын 21-26-нд даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц төрлүүдээр зохиогдсон тус тэмцээнд Монгол, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Туркменистан, Пакистан, Сингапур, Япон, Тайланд зэрэг 10 улсын тамирчид 36 багц медалийн төлөө ухаанаа уралдуулсан.
Манай улсаас нийт 67 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдсөн бөгөөд 13 алт, 19 мөнгө, 16 хүрэл, нийт 48 медаль хүртэж, багийн дүнгээр зохион байгуулагч орны дараа хоёрдугаар байрт орсон байна. Тэмцээний төрөл тус бүрээр ангилбал үндсэн төрөлд 17 медаль (4 алт + 6 мөнгө + 7 хүрэл), рапид буюу түргэн тоглолтын төрөлд 16 медаль (6 алт + 6 мөнгө + 4 хүрэл), блиц буюу түргэвчилсэн тоглолтод 15 медаль (3 алт + 7 мөнгө + 5 хүрэл) авчээ. Манай даамчдаас 28 тамирчин медаль хүртсэн бөгөөд Б.Мөнхжин, Б.Мишээл, Г.Дүүрэнбилэг, С.Мөнх-Оргил, Г.Буяндэлгэр, Б.Энхрийлэн нар оролцсон төрөл болгоноосоо медаль зүүжээ.
Тэмцээний эрэгчтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд Ц.Отгонбилэг хоёрдугаар байр эзэлж Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд гуравдугаар байрыг залуучуудын алтан медалийн хамт хүртсэн 12 настай Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолын болзлыг биелүүллээ. Эдгээр тамирчид 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхийг авсан юм.
Тэгвэл өнөөдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа хүлээн авч уулзахаар болсон байна.

0 Сэтгэгдэл