Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Р.Нямдорж:Монгол бөхийн өргөө МҮБХ-ны өмч

Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч асан Р.Нямдорж болон Д.Данзан, Улсын заан Д.Мягмар нар өнөөдөр сэтгүүлчдэд хандав. Тэд тус холбоог үүсгэн байгуулж байсан тухайгаа болон одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр Р.Нямдорж “Би энэ холбоог 28 жил тэргүүлэн ажиллалаа. Энэ хугацаанд 60 шинэ ажлыг бид санаачилж хийсэн байдаг юм. Та бүхэн мэдэж байгаа байгаа ч гэлээ дахин сануулж хэлье гэж бодож байна. Тухайлбал, допингийн шинжилгээг наадмаар хийдэг байсныг, наадмаас наадмын хооронд хийдэг болгосон. Бөхчүүдийг цахимаар бүртгэж барилдуулдаг болсон гээд цааш дурдвал олон ажил бий. Гэвч сүүлийн үед Баянмөнх аварга тэргүүтэй бөхчүүд холбооны нэр хүндэд халдаж, зохион байгуулалтайгаар мэдээ мэдээлэл цацаж байна. Үүнээс нь болж иргэдэд буруу ойлголт бий болжээ. Бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй байна гэх зэргээр мэдээлэл цацагдаж байна. Монгол бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч шүү дээ.
2010 онд хуралдсан зургадугаар “Их эе”-ээр баталсан дүрэмд энэ талаар тусгаж өгсөн байдаг юм. Түүгээр ч зогсохгүй Монгол бөхийн өргөөг ямар нэгэн зээлийн барьцаанд тавих, мөн өмчлөхийг хориглосон. МҮБХ 1990 онд улсын бүртгэлд бүртгүүлчихсэн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байхад Чинбат нар Улсын бүртгэлийн газраас МҮБХ-ны гэрчилгээг авснаас гадна гэрчилгээндээ үндэслээд тамга авсан байдаг юм. Энэ мэтээр булхайтай мэдээлэл олон бий.
Одоо бол Данзан бид хоёр цаашид Монголын үндэсний бөхийн холбоонд ажиллахгүй. Гэхдээ бөхөөсөө холдохгүй. Бөхийн хөгжлийн төлөөх ажлаа хийсээр байх болно.
0 Сэтгэгдэл
jamar ich shunal ve udahgui uhehee medehgui
Хамгийн их уншсан