Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Хасу-Мегастарс”-ын зургаан тамирчин Дагестанд хүч үзнэ

Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн ОУТ ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Каспийск хотод болно. 49 дэх удаагийн дэх удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас “Хасу-Мегастарс” клубийн зургаан тамирчин хүч үзэхээр болжээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад хамтын ажиллагааны дүнд "Хасу Мегастарс" клубийн тамирчид хоёр дахь удаагаа хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцож байгаа юм.
Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат, ОУХМ Батсайханы Нэмэхбаяр, Баасанцогтын Өлзийсайхан, Энхтуяагийн Тэмүүлэн, спортын мастер Алтансувдын Мөнх-Эрдэнэ, Батсуурийн Наранболд зодоглоно. Тэд Дагестанд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэндээсээ шууд Каспийскийн дэвжээнд зодоглоод эх орондоо ирнэ. Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн дэнслэх юм.

0 Сэтгэгдэл