Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“UB CUP” тэмцээний нээлтийн ажиллагаа болжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгууллагууд болон ахмадуудын дунд “UB CUP” тэмцээнийг анх удаагаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажлын хүрээнд Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн хөлбөмбөгийн ногоон талбайд “UB CUP” тэмцээний нээлтийн ажиллагаа болов.  Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, ННБТС хорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг, МХБХ-ны Тэмцээн, уралдаан зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал, Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн Р.Эрдэнэ, “Их Талын Дуулиан” ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцсон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр тэмцээнийг нээж үг хэлж, өсвөрийн хөлбөмбөгчид морин хуурын аялгуунд төрийн дууллаа эгшиглүүлэн дуулж, Багийн ахлагч нар төрийн далбаагаа мандуулснаар нээлтийн ажиллагаа эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит 12 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээнд оролцогч хүүхэд багачуудыг төлөөлж, УЗ-ийн дарга Б.Гантулга 12 дугаартай “Аз жаргалтай Улаанбаатар” өмсгөлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт гардуулан өгсөн байна.
Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн тамирчид, төлөөлөгчдийг төлөөлөн ДАШТ үзэх АЗТАН-г М.Отгонбаяр дарга тодруулахад “MCS Coca Cola” багийн хаалгач Очирпүрэв азтанаар тодрон, ОХУ-ын Санкт Петрбург хотноо 2018 оны 06 сарын 19-ний өдөр болох ОХУ-Египетийн тоглолтыг үзэх азтан боллоо.
Тэмцээний нөхөрсөг тоглолт 40-50 насны хөлбөмбөгийн спортын мастер, хүндэт зочдоос бүрдсэн “Аз жаргалтай Улаанбаатар” баг “Дуулиан-2020” тэмцээний 15 настнуудын шилдгүүдээс бүрдсэн “Дуулиан-2020” багтай тоглон, 0:3 харьцаатайгаар “Дуулиан-2020” өсвөрийн хөлбөмбөгчид бут ниргэлээ.
Тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, “Эрчим клуб”-ын хөлбөмбөгийн ногоон талбай дээр үргэлжилнэ гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан