Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
СҮҮЛИЙН ӨДӨР НЭГ МӨНГӨ, ДӨРВӨН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-17-нд ОХУ-ын нийслэл Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн тэмцээнд Дэлхийн цэргийн спортын зөвлөл (FIAS)-д багтдаг Монгол, ОХУ, Азербайжан, Армен, Алжир, Бразил, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Герман, Грек, Иран, Казахстан, Колумб, Пакистан, Сири, Унгар, Финланд, Франц, Швейцарь, Эстони гэсэн 22 орны 330 гаруй тамирчин сонгомол бөх (маргааш, нөгөөдөр болно), чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болж, манай бөхчүүд нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд спортын мастер Энх-Амарын Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Энхбаярын Цэвэгмид, 72 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ, 76 кг-д “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг нар хүрэл медалийн эзэн боллоо.
Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн С.Цэрэнчимэд, Б.Одончимэг нарын шилдгүүдийн дэвжээн дээр эргэн ирэлт амжилттай болж, хилийн чанадын анхны тэмцээнээсээ медаль зүүцгэв. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд БНХАУ-ын Яныг 13:10-аар, Казахстаны Назира Аманзоловаг оноогоор цэвэр (12:0), 2013 оны Европын аварга Беларусийн Анастасья Хучокийг 6:2-оор дараалан ялсан ч Бразилийн Де Оливейрад 4:13-аар ялагдсан. Техникийн оноо тоолоход тэрбээр хүрэл медаль дээр хүртсэн. Харин хашир туршлагатай ОУХМ Б.Одончимэг хагас шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Гульмарал Еркебаевад оноогоор цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Ханна Маслаковаг 6:3-ээр туршлага заан 8:3-аар ялж шагналын тавцанд зогссон юм.
Ийнхүү Монголын армийнхан болох “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн ДАШТ-ээс нэг алт, нэжгээд мөнгө, таван хүрэл медаль, эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орсон амжилттай эх орондоо ирэхээр болж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан