Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Өсвөр үеийн дөрвөн тамирчин MEDAL ASIA” хөтөлбөрт хамрагджээ

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн АШТ тавдугаар сарын эхээр 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болсон билээ. Азийн АШТ-ий дараа Дэлхийн бөхийн холбооноос зохион байгуулдаг "MEDAL ASIA" олон улсын хөтөлбөрийг долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлж өнөөдөр өндөрлөлөө. Тус хөтөлбөр нь Азийн орнуудын хамтын ажиллагаа, бөхийн хөгжлийг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах, соёл, ёс заншилаа мэдэлцэх, амжилт медалиас гадна дэвжээний бус үеийн нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой. Манай улсаас Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы хамт Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхзул, Налайх дүүргийн тамирчин Б.Намуунзаяа, Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, Дархан-Уул аймгийн тамирчин Э.Төгжаргал гэсэн Азийн АШТ-д хүч үзсэн дөрвөн тамирчин тус хөтөлбөрт оролцсон юм. Энэ удаагийн сургалтад 11 орны 66 тамирчин, 20 дасгалжуулагч хамрагдав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан