Олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа
Туулын хурдны замыг хуулийн байгууллагын шалгалт дууссаны дараа шийдвэрлэнэ
Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ
IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хамгийн аюултай таван улс
Дэлхий дээр гэмт хэргийн тоогоор толгой цохьдог таван улсыг АНУ-ын гэмт хэргээс сэргийлэх зорилготой “TheCrims.com” цахим хуудаст энэ сарын эхээр жагсаасныг хүргэж байна. Улс төр, нийгэм судлаачдын үзэж буйгаар гэмт хэргийн шалтгааныг улс орны буруу бодлого, баян хоосны ялгаа, хувь хүний ухамсрын байдлаас хамгийн их шалтгаалж байна.
1. Сомали
Дэлхийн дээрх хамгийн аюултай далайн дээрэмчдийн бүлэглэл энэ улсад байдаг. Сомали арлын хойд хэсгээр орших өөрсдийгөө “Сомалигийн Нэгдсэн Бүлэглэл” хэмээн нэрийдсэн энэ бүлэглэл ямар ч шалтгаангүйгээр тааралдсан хүмүүсийг устгадаг. Тэдний үйл ажиллагааг зогсоох нь тус улсын цагдаагийн хүчний үндсэн зорилго байдаг. 2010 оны хагаст л гэхэд олон улсын байгууллагын хүмүүнлэгийн үйлсийн 20 ажилтан амиа алдаж, 30 хүн олзлогдсоны, тэдний 17 нь их хэмжээний мөнгөн хөрөнгийн барьцаа төлж суллагдсан удаатай.
2. Орос
ОХУ-д сүүлийн таван жилд өсвөр настнуудын хар тамхины хэрэглээ улам ихсэх аюул нүүрлээд буй. Хамгийн аймшигтай нь, 18 минут тутамд нэг хүн нас бардаг, өдөрт дунджаар 84 гэмт хэрэг гардаг гэсэн тоо байна. Жуулчид эд зүйлээ алдах нь ердийн үзэгдэл болоод байгаа энэ улсад маш сонор сэрэмжтэй явах нь чухал.
3. Колумби
Колумби бол хууль үйлчилдэггүй улсын нэг төдийгүй, хүн хулгайлах гэмт хэргээрээ Бразилийн өмнө ордог. Хамгийн сүүлийн тоо баримтаар он гарснаас хойш 193 хүүхэд ор сураггүй алга болжээ. Колумбын зүүн өмнөд хэсэг нь хамгийн аялахад тохиромжтой бүс. Гэсэн ч хар тамхины наймаа ил явагддагийн улмаас жуулчид аюулд өртөх магадлал их байна.
4. Бразил
Тэ хэрвээ Бразиль руу аялахаар төлөвлөсөн бол хулгайчдын хараанд алхам тутамдаа өртөнө. Гудамжны хулгай, дээрмийн хэргээрээ дэлхийд толгой цохьдог энэ улс сүүлийн жилүүдэд хүүхэд хулгайлах гэмт хэргээрээ анхаарлын төвд ороод буй гэх зэрэг аялахгүй байх шалтгаан энэ улсад олон бий.
5.Өмнөд Африк
Африк тивд орших улсуудаас гэмт хэргийн тоогоор тэргүүлдэг нь Өмнөд Африк. Хүн амын 63 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг нь хүчингийн хэрэг их гарах хамгийн том шалтгаан гэж албаны хүмүүс тайлбарладаг. Түүнчлэн хулгай, дээрмийн хэрэг өдөрт мянга мянгаараа гардаг нь боловсролын түвшин доогуур, орон сууцны үнэ хэт өндөр, мөн орон гэргүй хүмүүсийн тоо их байдагтай холбоотой аж. Хэдийгээр аялах газар олонтой, онгон зэлүүд нутаг ихтэй ч зайлшгүй очих шаардлагатай бол бие хамгаалагч хөлслөх хэрэгтэй гэнэ.

0 Сэтгэгдэл