Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дамийл багшийн нэрэмжит тэмцээн Арвайхээрт болно

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, “Мехико-1968” олимпын наадмын хүрэл медальт, ард олондоо “Дамийл” хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн болно. Тус тэмцээн маргааш Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын спорт хорооны зааланд эхлэх юм байна. Монгол хүн олимпын наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн хүрээнд болж буй тэмцээнийг “Асашёорюү” сан, “Шинэ Өвөрхангай” төсөл, Өвөрхангай аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, БТСГ, МЧБХ хамтран зохион байгуулж буй аж. 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн өсвөр үеийн тамирчид хөвгүүдийн 42, 45, 55, 65, охидын 43, 49, 57, 65, 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс 2000 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн тамирчид эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 71, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 66 кг гэсэн нийт 16 жинд (хоёр жингийн зөрүүтэй байж болно) өрсөлдөх юм. Тэмцээний эхний өдөр буюу маргааш өсвөр үе, хоёр дахь өдөр буюу нөгөөдөр залуучуудын ангиллын барилдаан болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан