Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
191 ХҮҮХДИЙН МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД БОЛЛОО

Завханы Тосонцэнгэл сумд "Бид эх орны эзэд” хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт арга хэмжээний дуут жагсаалын үзлэг болж байна. Завхан аймгийн хэмжээнд тав, Тосонцэнгэл сум, зүүн бүсд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд гурван сургуулийн есөн бүлгийн 191 хүүхэд оролцож байна.

Завханы Тосонцэнгэл сумд "Бид эх орны эзэд” хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт арга хэмжээний дуут жагсаалын үзлэг болж байна. Завхан аймгийн хэмжээнд тав, Тосонцэнгэл сум, зүүн бүсд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд гурван сургуулийн есөн бүлгийн 191 хүүхэд оролцож байна."Дуут жагсаалын үзлэг"-ийн дараа суралцагчдын сурсан мэдсэнээ тайлагнах арга хэмжээ буй "Марш тактикийн тэмцээн" боллоо. Энэхүү арга хэмжээг аймгийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газраас тусгай чиг үүргийн болон бусад төрийн байгууллага, Олон улсын байгууллага, үндэсний сургагч багш нарын багтай хамтран зохион байгуулдаг ажээ. Энэ арга хэмжээгээр дамжуулан хүүхдүүдийг гамшиг ослын үед болон шаардлагатай тохиолдолд өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, чадварт сургахаас гадна хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад гар бие оролцоход хэзээд бэлхэн байх үүрэг, хариуцлага, чадвар, дадлагыг олгодгоороо энэхүү арга хэмжээ онцлог болдог байна.
Мөн үеэр хурдан хугацаанд галт зэвсэг угсрах болон гэр барих, буулгах, ослын үед анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх дадлага, гал гарсан тохиолдолд хэрхэн ажиллах зааварчилгаа гээд олон талын мэдлэгээ хүүхдүүд энэ үеэр шалгуулжээ. Энэ жилийн тухайд “Бид эх орны эзэд” хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт арга хэмжээг хоёр бүсэд зохион байгуулж байна. Тодруулбал Улиастай сумын таван ЕБС-ийн 10 дугаар ангийн 11 бүлгийн 271 хүүхдийг хамруулсан арга хэмжээг энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улиастайд зохион байгуулсан ажээ. Харин энэ удаад Их-Уул, Тосонцэнгэл сумын гурван сургуулийн 10 дугаар ангийн есөн бүлгийн 191 хүүхдийг хамруулсан арга хэмжээг тавдугаар сарын 19-21-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд зохион байгуулж дуусчээ.
0 Сэтгэгдэл



















