Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
НМХГ: Монгол Улсад борлуулж буй шатахуун хуурамч биш

Монгол Улсын импортолж буй шатахуун хуурамч биш. Импортын шатахуун үйлдвэрлэсэн улсын гарал үүсэл, шинжилгээний бичиг, сертфекаттай орж ирдэг юм . Улаанбаатар хотын хэмжээнд 10 гаруй аж ахуйн нэгж шатахуун импортолж байна. Шатахууны актон, чанаржуулагчийн асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд шатахуун үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авсан хэд хэдэн компани бий. Тэдний хувьд чанаржуулагч буюу актон нэмэх асуудал яригддаг. Тухайлбал, дизелийн түлшинд керосин, бензинд нафта нэмж чанаржуулж актоныг нь өсгөдөг тал бий. Жишээ нь А-80 бензины актоныг нэмэгдүүлж АИ-92 хүргэдэг. Энэ бол олон улсын стандартад байдаг зүйл. Дэлхийн аль оронд 1990-ээд оноос хойш шатахууныг чанаржуулан хэрэглэж ирсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн гурван жилд шатахуунд хийсэн шалгалтын дүн байдаг. ШТС-аар борлуулж буй шатахууны актон АИ-92-оос дээш байгаа. Тэгэхээр тухайн шатахууны актоныг дээшлүүлж чанаржуулсан асуудлыг хуурамч байна хэмээн яриад байгаа юм. Аливаа асуудалд хандахдаа мэргэжлийн байгууллага, лабораторийн дүгнэлтийг баримтлах ёстой гэж бодож байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс манай улсад хуурамч шатахуун байхгүй гэдгийг албан ёсоор хэлэе. Иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл юм.
“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо” ТББ-ын иргэд манайд хандаж байсан. Мөн гадаад дотоодын лабораторид хандсан гэдэг. Гэхдээ бидэнд тэр шинжилгээний хариугаа үзүүлээгүй. Манай байгууллага хавар, намарт Улаанбаатар хотод борлуулж буй шатахууны чанарт шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээний хариу дүнг тэр төрийн бус байгууллагын иргэд ч авч танилцсан байгаа.

0 Сэтгэгдэл