Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын наадам болно

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд паралимпийн хөдөлгөөнийг таниулан, сурталчлах, паралимпийн спортод татан оролцуулах, залуу тамирчдын авъяасыг нээн илрүүлэх, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд энэхүү наадмын зорилго оршино.
Монгол Хятад хоёр орны биеийн тамир, спорт, хүмүүнлэгийн үйл ажиллагааг цаашид улам эрчимтэй хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гранд Чайна Спортс” наадмыг 2018, 2019, 2020 онуудад Монголын Үндэсний Паралимпийн хороо, Гранд Чайна Компани (Тиан Жин) ХХК, Монгол-Хятадын биеийн тамир, спортын холбоо, Монголын Тусгай Олимпийн Хороо, Монголын Дифспортын Хороо, Пара спортын холбоод, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоодтой хамтран зохион байгуулна.
Энэ удаагийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам нь Улаанбаатар хотноо 2018 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд спортын 8 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд нийт 500 гаруй өсвөрийн тамирчид, 90 гаруй шүүгчид болон 60 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах хороо, сайн дурын ажилтан хамрагдах юм.
Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмын хөтөлбөрт паралимп, дифлимпийн болон тусгай олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдийг оруулсан нь хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдүүдийг хамруулах боломжийг нээж өгсөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан